“ТАТАР” хамтлаг 20 жилийнхээ ойг тохиолдуулан хийх гэж буй “БОРОО” тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал хийж, тоглолтын бэлтгэл ажил болон бусад мэдээллүүдийг өгсөн юм. Энэ удаагийн тоглолтын ерөнхий найруулагчаар “On’n Off” продакшн ажиллаж байгаа ажээ.

НИЙТ ДОЛООН ЦАГИЙН ТОГЛОЛТ БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭФЙ БАЙНА

“On’n Off” продакшны найруулагч С.ОНОНБАТ: 

-Тоглолтод сүүлийн 20 жилд хийсэн супер уран бүтээлүүд болон тухайн үед хит болж байсан хамтлаг дуучид, уран бүтээлчид оролцоно. Хип хоп тоглолт гэж юу байдгийг өмнө нь харуулсан, энэ жил ч батална гэж бодож байна. Ерөнхий бэлтгэл хангагдсан, одоо тайзны бэлтгэл явагдаж байна. Мөн “Aimr” продакшны бүжигчид оролцоно. Нийт долоон цагийн тоглолт болох төлөвлөгөөтэй байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу