Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин монгол -2023” фестиваль наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болно. 
Тус фестивалд зориулсан “Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 20-нд 12:00 цагаас эхлэх юм. Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 11:00 цагаас бүртгэнэ” гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдлээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу