Орон нутгийн хатуу хучилттай дараахь замыг засварлаж, арчлалтын ажил хийж буйг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

  • Улаанбаатар-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварлах ажлыг “Саруул харгуй” ХХК
  • Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр үүссэн жижиг нүхэн эвдрэлийг зам засварын бис машинаар засварлах ажлыг “Харгуй” ТӨХК
  • Дархан-Эрдэнэт чиглэлийн замын 160-171 км хооронд үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлах ажлыг “Орхон АЗЗА” ТӨХК
  • Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 61-130 км-т нүхэн эвдрэл засварлах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 47-48 км хооронд нүхэн эвдрэл нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 11-13 км-т тэмдэг суулгах, Арвайхээр доторх үерийн улмаас үүссэн нүхэн эвдрэлийг нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 21-22 км-ын нүхэн эвдрэл нөхөх, 46-47 км-т нүхэн эвдрэл ухах ажлуудыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
  • Элсэн тасархай-Хархорин чиглэлийн замд нүхэн эвдрэлийг ухах, ачих, авто грэйдерээр хөвөө шуудуу сэргээх, хучилтын эвдрэлийг засварлах, ус зайлуулах шуудуу сэргээх ажлуудыг “Хархорин АЗЗА” ТӨХК
  • Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 55-60 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл хөрөөдөх, эвдэрсэн хучлага хуулах ажлуудыг “Завхан АЗЗА” ТӨХК
  • Цэцэрлэг – Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 53-65 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
  • Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 50-70 км /Хануйн/ хучилтын эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
  • Алтай-Улиастай чиглэлд сайжруулсан шороон замд далангийн материал нэмж засварлах, тэмдэг суулгах, хусалт хийх ажлуудыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК тус тус гүйцэтгэж буй юм байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу