Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.08.15/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.

Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.МөнхцэцэгМанай байгууллага нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ болон хариуцсан талбайн хогийн сав, хайс, хашлага, хөшөө, дурсгал, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, мөн төвлөрсөн гурван хогийн цэгийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын устгалыг хариуцдаг. Түүнчлэн Алтан-Өлгий хүндэтгэлийн оршуулгын газрын арчлалт, хамгаалалт болон нийтийн бие засах 10 газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Мөн 39 байршлын 1066 гарааш чөлөөлсөн талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн машин механизм хүрэлцэхгүй, парк шинэчлэл хийх, бодисын агуулах байгуулах хэрэгтэй” хэмээн тулгамдсан асуудлаа хэлж байв.

Хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын тоног төхөөрөмж, машин механизмын хүчин чадлын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.БаярааНийслэлийн есөн дүүрэгт хог тээвэр, цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр 32 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хог тээврийн 509 машин механизм бүртгэлтэй боловч 385-ыг нь өдөр тутам ашиглаж байна. 361 жолооч, 536 ачигч ажиллаж байгаа. Зам, талбайн цэвэрлэгээнд 658 үйлчлэгч, 221 машин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Хог тээврийн 207 машин 10-аас олон жил болсон. Өөрөөр хэлбэл, машин механизмын 50 орчим хувь нь хуучирсан байна” гэв.

Мөн хот тохижилт, зам цэвэрлэгээний компаниуд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа ирүүлсэн бөгөөд 187 машин механизм хэрэгтэй байгаа юм. Улаанбаатар хот БНХАУ-ын Чунчин хоттой ах дүүгийн найрамдалт харилцаатай. Энэ хүрээнд хот тохижилт, үерийн барилга, байгууламжийн зориулалтаар нэн тэргүүнд шаардлагатай 100 гаруй машин механизмыг хөнгөлөлттэй үнээр авахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу