Мароккод агаарын температур түүхэндээ анх удаа цельсийн 50 хэм давсан талаар тус улсын Цаг уурын албаны мэдээллээс иш татан “France 24” мэдээлэв. Далайн эргийн Агадир хотод агаарын температур цельсийн 50.4 хэм хүрч, улсын “дээд амжилт”-ыг шинэчлэн тогтоожээ.

Баруун Сахарын Смара хотод өнгөрсөн долдугаар сарын 13-нд агаарын температур 49.9 хэм хүрч, хамгийн их халуун өдрөөр бүртгэгдсэн байна. Тус улсын Цаг уурын албанаас мэдээлснээр, өмнөд нутгаас хуурай, халуун агаарын урсгал орж ирсний улмаас агаарын температур сарын дунджаас 5-13 хэмээр нэмэгджээ.

Сүүлийн өдрүүдэд болсон хэт халалтын улмаас азаар Мароккогийн хойд хэсэг Танжерийн ойролцоо, зүүн зүгийн Таза мужид хүний ​​амь эрсдэж, ой мод сүйдээгүй байна.

Европын холбооны Коперникийн нэрэмжит уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сар дэлхий дээр хамгийн халуун сар тохиожээ. Одоогоор дөрвөн жилийн өмнө буюу 2019 оны долдугаар сард бүртгэгдсэн “дээд амжилт”-ыг 0.33 хэмээр давсан байна.

Эх сурвалж: CERNTALASIA
э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу