ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Москвагийн олон улсын аюулгүй байдлын XI бага хурал дээр үг хэлэхдээ “Киевийн цэргийн нөөц бараг дуусч байна. Барууны орнууд иж бүрэн тусламж үзүүлсэн ч Украины Зэвсэгт хүчин үр дүнд хүрч чадахгүй байна” гэжээ.

Тэрбээр “Өрнөдийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлсэн ч Украины Зэвсэгт хүчин үр дүнд хүрч чадахгүй байна. Үүний нэг жишээ бол стратегийн сөрөг довтолгоо байв. Байлдааны ажиллагааны урьдчилсан дүн Украины цэргийн нөөц бараг дуусч байгааг харуулж байна” гэж хэлжээ.

Мөн “АНУ Киевийг дэмжинэ гэсэн уриан дор “дэлхийн түншүүдийнхээ зэр зэвсгийг цэвэрлэж” байна. Үнэн хэрэгтээ өөрийн улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүний зах зээлийг цэвэрлэж байгаа хэрэг юм” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу