“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр /2023.08.16/ эхэлнэ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм.
Наадамд 11 орны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож буй.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 20:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Үүнээс өмнө Монгол бөхийн өргөөнд боксын тэмцээн эхлэх аж.
Боксын тэмцээнд нийт 43 тамирчин 10 жинд өрсөлдөхөөр байна. Манай улсаас 10 тамирчин өрсөлдөх ба өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд У.Алтангэрэл, 63.5 кг-д Ү.Баасандаш нар рингэд гарна. 
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу