Сэлэнгэд 15 настай хүү адууны эрэлд явж байгаад Орхон голд живж, нас баржээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газар наймдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдыг очиход наймдугаар сарын 5-ны өдрийн 06:10 цагаас тус сумын харьяат М /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус өдрийн 10:11 цагт Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу