Туркт болсон маш хүчтэй газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо одоогийн байдлаар 25 мянгыг даваад байна. Цаг өнгөрөх тусам нурангид дардагдсан хүмүүсийн амьд гарах найдвар багассаар байгаа юм. Энэ олон хүн амь үрэгдсэний нэгэн гол шалтгаан нь чанаргүй барилга байлаа.

Ерөнхийлөгч Эрдоганы тушаалаар нурсан барилгуудын чанарыг Хяналтын газраас шалгасан. Ихэнх барилгын бетон нь найрлага, орц дутуу, хулхи бетон байсан нь батлагдсан. Ингээд чанаргүй барилга барьж, улс, иргэдийг хууран мэхэлсэн барилгын компаниудын эздийг баривчилж, хариуцлага тооцож эхэлжээ.

Ayşe-Mehmet Polat цамхгийг барьсан Мехмет Эртан Акайг өчигдөр Истанбулд баривчиллаа. Мөн Хатайд болсон гөзөр хөдлөлтөөр нуран унасан Rönesans барилгыг барьсан компанийн эзэн Мехмет Яшар Кошкуныг гадаадад оргон зайлах гэж байхад нь нисэх буудал дээр саатуулсан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу