“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр (2023.08.17) Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 цаг 23 минутаас эхлэх билээ. Наадмын нээлтийн ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч бол баг тамирчдын марш юм.

Монголын баг тамирчдыг манлайлж, цэнгэлдэх хүрээлэнд алтан соёмбот далбаагаа залах эрхэм хүндтэй үүргийг залуу волейболчин Цэнд-Очирын Ананд хүү гүйцэтгэх аж.

Тэрбээр Хэнтий аймгийн уугуул, төвийн арван жилийн дунд сургуулийн сурагч, волейболын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм. Энэ жил 16 нас хүрсэн, 196 см өндөр Ц.Ананд таван жилийн өмнөөс Э.Доржжагдаг багшийн секцэд хичээллэж эхэлсэн байна. Дашрамд дурдахад, Зүүн Азийн түүхэнд анх удаа волейболын тамирчин Монголын багийн тугчаар тодорсон нь энэ юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу