Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2023.08.17) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын тоон мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны талаар мэдээлэл хүргэсэн юм. 

Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 мянган төгрөгөөр буюу 1.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ингэж өсөхөд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн аж.

Харин өрхийн сарын дундаж зарлагын тухайд үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 115,3 мянган төгрөг буюу 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ингэж нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн ажээ.

Эндээс харахад, өрхийн нэг сарын бодит орлого дунджаар 1.2 сая төгрөг байгаа бол сарын дундаж бодит зарлагын хэмжээ орлогоосоо илүү буюу 1.3 сая төгрөг болсон байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу