Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн Азийн Залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ.
Эрэгтэй 55 кг-ын жинд өрсөлдсөн С.Мөнх-Оргил эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Си Ли Ху-тай барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Харин эмэгтэй 48 кг-ын жинд хүч үзэж байгаа залуу тамирчин Н.Ундрахбаяр эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Сюү Хонг Ли-тэй барилдаж, мөн нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан амжилттайгаар тэмцээнийг эхлүүлээд байна.
А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу