2023 оны долдугаар сарын байдлаар инфляц 9.2 хувьтай болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 нэгж хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.4 хувиар өслөө. Үүнд,
  • Уул уурхайн салбарын 45.2% өсөлт
  • Үйлчилгээний салбарын 7.4% өсөлт
  • Аж үйлдвэр, барилгын салбарын 1.4% өсөлт голлон нөлөөлжээ.

Олон аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж, ахуйн салбарын өсөлт 10 хувиар буурсан байна.

Уул уурхайн салбарын ил тод байдал, боомтын сэргэлт, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын либералчлал зэрэг нь эдийг засаг өсөхөд хувь нэмрээ оруулж байна” хэмээн цахим хуудаснаа мэдээллээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу