“Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд Бээжингийн Зам харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад 42 оюутан шалгарч, өчигдөр /2023.08.17/ батламжаа гардлаа.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “Scholarship Road-2023” зам, тээврийн салбарын тэтгэлэгт хөтөлбөр, ажил мэргэжлийн өдөрлөг энэ оны тавдугаар сард зохион байгуулагдсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд салбарын хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх бодлого амжилттай хэрэгжиж эхэллээ.

Бээжингийн Зам, харилцааны их сургууль нь агаарын тээвэр, авто зам, автотээвэр гэсэн үндсэн чиглэлээр 42 оюутан суралцах боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодын их дээд сургуулиудад 3 мянга гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 оюутан суралцаж байна.

Цаашид ХБНГУ, БНСУ, АНУ, Катар зэрэг улсуудад салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу