“Улаанбаатар-2023″ Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Наадмын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ. 

Манай шигшээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтоо Хонконгийн шигшээ багийн эсрэг хийж, 12:10 харьцаагаар хоёр оноогоор илүүрхэн ялалт байгууллаа. 

Сануулахад, 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ, Хонгконг, Тайвань, Монгол гэсэн дөрвөн баг өрсөлдөж буй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу