Нийслэлийн прокурорын газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ.

Улмаар өнөөдөр /2023.08.18/ түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс түүнд урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Сануулахад, тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 9-нд хилийн хоригоо цуцлуулж, барьцаанд нь гурван тэрбум төгрөг үлдээгээд, “14 хоногийн хугацаатай Сингапурт эмчлүүлнэ” гэх шалтгаанаар гадагшаа явсан юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу