Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит 15 компанийг нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” ХХК гэж том айл бий. Энэ айлыг хэн удирдаж, менежментийг нь хэр сайн хийж байгаагаас шалтгаалан үр ашигтай ажиллах ёстой. Менежмент муу бол тартагтаа тулж, тантангаа сэгсрэх нигууртай юм. Одоо тантангаа сэгсрэхэд тун ойрхон очоод байна.

Гүйцэтгэх захирал С.Наранцогтыг байгаа үед “Эрдэнэс Монгол” ХХК өөдөө нар үзэхгүй гэдгийг компанийн ажилтнууд нь хэлэх болж. Өнгөрөгч 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос бусад 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж байв. Юм үзээгүй хүнээр энэ том айлыг удирдуулна гэдэг менежерийн ухаан, зохион байгуулалт, мэдлэг дутахын гачлантай ажил. С.Наранцогт өөрийн хэдэн хүнийхээ үгээр үг хийж, компанийн хамт олноо ажлаас чөлөөлөх ажиллагаагаа эрчимжүүлжээ.

Сангийн яаманд олон жил ажиллаж, Монгол Улсын төсвийг боолцож ирсэн С.Наранцогт иймэрхүү байдлаар л улсын ажилд хандаж иржээ. Ийм хүмүүс байхад Монгол Улс хөгжихгүй.

Өнгөрөгч хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурал хийж, “Монгол Улсын төрийн өмчит компаниудын толгой болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн боловсон хүчнийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа. Энэ хүрээнд нийтдээ давхардсан тоогоор 3400 орчим хүн анкет өгч, бүртгүүлсэн.

Давхардаагүй тоогоор 2900 хүн мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 2084 хүн шалгалтад оролцох боломжтой болсон ч 1215 хүн шалгалтад орсон. 80 гаруй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахад 2000 гаруй хүн бүртгүүлсэн. Тиймээс эдгээр боловсон хүчнийг төр ажиллуулж чадвал боловсон хүчний хүч байгаа гэдэг нь харагдаж байна” хэмээн мэдэгдэж байв.

Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтын “галзуурал” чинээндээ тулж, сонгон шалгаруулалтаар орж ирсэн хүмүүсээ ажлаа өгөхийг шаардан шахаж, тушаалыг нь гардуулж эхэлжээ. Тус компанийн ажилтнуудын халагдах тушаалыг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын ахлах менежер өгч байгаа аж. Сонгон шалгаруулалтаар тэнцэн орсон ажилтнууд компанийн засаглал, дотоод үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд цаг наргүй ажиллаж ирсэн ч Гүйцэтгэх захирал С.Наранцогтод таалагдаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болж байгаа аж.

Халаа сэлгээний асуудал зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК дотор явагдахгүй байгаа юм. Тус компанийн харъяа “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иас эхлээд бусад охин компанийн удирдлагуудыг чөлөөлөхөөр шахаж эхэлсэн билээ. Компанийн засаглалын сайн жишээ болгож харуулна гэсэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн үг салхинд хийсээд байгаа юм.

“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг. Зориглоод хийсэн түүний ажлыг ам, ажил нь алд дэлэм зөрдөг С.Наранцогт гэгч нөхөр танил тал, намын шугамаар томилгоо хийхээр халаа сэлгээ хийж байгаа талаар Д.Амарбаясгалангийн зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч орж ирсэн тус компанийн ахлах менежер буюу Газрын дарга байгууллагынхаа дотоод сүлжээнд бичсэн байна. Үүнийг эх сурвалж бидэнд илгээсэн юм.

“Эрдэнэс Монгол” компанид үүсээд буй асуудлын талаар тус байгууллагын дотоод сүлжээнд байршуулсан доорх бичвэрээс уншаарай.

“Сайн байцгаана уу? Миний бие Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерээс чөлөөлөгдөх тушаалаа өчигдөр гэнэтийн байдлаар хүлээж авлаа. Энэ компанид орж ирээд маш их өөрчлөлт, тэмцлийн дүнд ийм тушаал авсандаа гутарч, нөгөө талаас магадгүй миний энэ компанид болж байгаа зүйлийг бодитоор хэлэх цаг нь болсон гэж үзэн хамтарч ажилласан хамт олондоо энэнхүү захиаг бичиж байна. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг дзэ, эхлээд компани дотроо асуудлыг бичиж, цаашид өөрийн чадлаар явах газарт нь явна.

“Эрдэнэс Монгол” нэгдэлд Монгол Улсын тесвийн бараг 80 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувь, татварын орлогын 65 орчим хувийг бүрдүүлж байгаа компаниуд ирсэн, энэ компанийн байгаа байдлаас хамаарч Монгол Улсын хувь заяа шууд шийдэгдэнэ.

Гэтэл Гүйцэтгэх захирал С.Наранцогт, менежер Б.Пүрэвсүрэн, Б.Гэрлээ нар компанийг яаж найман сарын дотор сүйрүүлж болдгийг харууллаа. Засаг төр та нарт их хөрөнгө гаргаж, хүний нөөцийг чинь бэлдээд өгч байхад та гуравт таалагдахгүй хүмүүсийг халж сольж, дарамталж, өөрийнх нь хүсэлтээр явуулсаар өнөөдөр хэд үлдэв. Бид энэ хооронд охин компаниудын ямар асуудлыг шийдэв. Одоо дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ.

Энэ компанид их зүйл сурах, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээр та бүгд сонгон шалгаруулалтад тэнцэж ороод ажиллаж байгаа. Гэтэл байдал бүр эсрэгээрээ аливааг аргалах, арга саам хийж шийдсэн, хоёр хүний нөлөөгөөр шийдэж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Нөгөө Богдын хатан гэдэг шиг Бавуугийн Пүрэвсүрэн, Балжиннямын Гэрлээгийн үзэл бодол, үзлээр шийдэгдэж байгаа нь хэнд ч нууц биш.

Гүйцэтгэх захирлын нүд чих болсон та хоёрт таалагдахгүй байгаа бүх хүн ажлын байрны дарамтад өртөж, та хоёрын хүслээр асуудал шийдэгдсээр өнөөдөр би ч энд өртөж байна. Яагаад манайд одоо болтол хүний нөөцийн хороо, эрсдэлийн хороо, технологийн хороо байхгүй байгаа юм бэ, яагаад үүсч байгаа асуудлыг тэр хороонуудаар шийдэхгүй байгаа юм бэ. Яагаад бид ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг хийхгүй, мэдээ ч үгүй байгаа юм бэ. Эдгээр бүгд зүгээр удирдлагын шийдвэр алдаатай, процесс алдагдаж байгаатай холбоотой.

Гүйцэтгэх захирал надад энэ тушаалыг танилцуулаагүй, уулзаагүй. С.Наранцогт захиралд таалагдаагүйн төлөө намайг шууд халчихаж байгаа юм. Гэрлээд таалагдаагүйн төлөө Маралмааг халсан, тэрийг нь С.Наранцогт захирал дэмжээд, хувь хүний асуудлыг талаар нэг яриад явж байна. Таньд хов жив хийж байх цаг байхгүй. Гэтэл та ийм юм хийгээд явж байна.

Намайг та өмнө нь хоёр ч удаа өрөөндөө дуудахдаа “Чамайг энэ мэдээллийг тараагаад байгаа гэж компани дотроос мэдээлэл ирлээ. Чи тэрэнд тэгж хэлсэн гэнэ, миний чих урт шүү, би чамайг авсан, аятайхан байгаарай” гэж л хэлсан. Таны хийдэг юм ердее энэ.

Гэтэл өнгөрсөн оны сүүлээр та төсөв хийж байхад юу ч дэмжлэг үзүүлээгүй, төсөв ТУЗ-өөр хэлэлцэх эцсийн моментод “Би мэдэхгүй, хараагүй, надаа үзүүлээгүй,” гээд л бол оо, Пүрэвсүрэн нь бүр ТУЗ-ийнхөө ч хуралд ордоггүй. Үнэнийг нь хэлсний төлөө Ууганчимэгийг элдвээр ар, өврөөр ярьсаар нөгөө ховонд дуртай Богддоо хэлсээр халуулсан.

Зүй нь хүний нөөцийн, захиргааны, охин компаниудын зэрэг асуудлууд бүх талаасаа хэлэлцэж, бүх ахлах менежер, менежерүүд сайн муу талыг нь дэнслэн, оновчтой шийдэл гаргах естой. Гэтэл бид хэзээ ингэж асуудал шийдэх гэж уулздаг байсан бэ, энэ тэгээд хэлчихнэ, тэр тэгээд биччихнэ гэдэг айдастай, тэр айдсаасаа болоод хүн болгоныг хардаастай. Ингэхэд ямар буруу юм хийчихээд та нар айгаад байгаа юм бэ.

Би чиг үүргийнхээ хүрээнд Төрийн хэмнэлтийн хууль, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хянах ёстой, гүйлгээ балансыг нэхэхээр өөдөөс уурлаад өгдөггүй. Та нар юунаас айгаад байгаа юм бэ. Энэ компанийн хүний нөөцтэй холбоотой зардал замбараагаа алдсан. 2022 онд хүний нөөцийг шударга бусаар халсны төлбөрт 760 гаруй сая төгрөг төлсөн, энэ жил бараг хоёр тэрбум гарах нь тодорхой, урд өмнө байгаагүй их тэтгэмж өгч гаргасан, нөгөө хүмүүс эргээд шүүхдээд ороод ирнэ.

Бүх сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүмүүс ажлаа өгөхөөс аргагүйд хүрнэ. Дээрээс нь өнгөрсөн онд боловсон хүчний зардал 3.2 тэрбум төгрөг байсан, өнөөдөр 7.2 тэрбум төгрөгт хүрлээ, өмнөх хүмүүсээс юу илүү хийж, юу шийдэж байна вэ? Зөвхөн ховоор ажил хийж, намнаж, хувийн өс хонзонгоо авсаар өдий хүрлээ.

Яагаад хоёр охин компани нийлж байхад ямар ч эрсдэлийн, санхүүгийн, хууль зүйн дүгнэлт, гарч болох сайн, муу талыг ярилцаж, ТУЗ рүү оруулдаггүй юм бэ. Энэ компаниас олон сайхан чадварлаг залуус өөрийн хүсэлтээр гарсан, оролт гаралтын коэффициентийг харвал хамгийн их нь санхүү, хөрөнгийн удирдлагын хэлтэс, хууль эрх зүйн газар.

Гарсан хүмүүсээс тойрохоо зуруулж байхад нь би шалтгааныг нь асууж байлаа, ердөө удирдлагын арга барил муу, элдэв үгээр доромжилдог, өөрсдөө ядаж үлгэр дуурайлал байхгүй… Яагаад бид энд дүгнэлт хийж, энэ хүмүүсийг сайжруулах талаар юу ч хийхгүй байгаа юм бэ. Богдын хатад учраас тэдний тааллаас зөрж болохгүй.

Энд 7 ахлах менежер байгаа, 6 нь сонгон шалгаруулалтад тэнцсэн, тэр хүмүүстэй ажиллахад ойлгомжтой байсан, ганцаараа шууд тавигдсан нөхөр нь компанид хүссэнээрээ хий эргэж байна. Хүмүүсийн хаана ажиллах, хэдэн төгрөгийн цалин авах, өөрөө ер нь ёс зүй энэ тэрээ мэддэг эсэх нь маш эргэлзээтэй. Өөрийгөө компанийн энцоклопедия гээд нэрлэчихсэн, хачир дээрээ юу ч мэдэхгүй.

Уг нь ахлах менежерийн шалгуурт тухайн салбартаа 8 жил ажилласан, хуульч байх естой байх, тэр хүн тийм биш, яг хуулийн газартаа ажилласан хугацаа нь хүрэхгүй, яагаад ч албаны дарга байсан хүнийг шууд дэвшүүлээд ахлах дээр тавьчихдаг юм бэ.

Бавуугийн Пүрэвсүрэн гуай бол Хөдөө аж ахуйн сургууль төгссөн, сонгон шалгаруулалтын журмаар гадаадад төгсөөгүй бол IELTS, TOEFL оноогоор баталгаажуулах естой байсан, яаж ч яваад анхны шалгууртаа тэнцчихдэг юм бэ. Энэ хүн анхнаасаа компанийн сонгон шалгаруулалтын комисст компани дотроосоо орж ажиллаж байсан ганц хүн, мэдээж давуу талаа ашигласан. Дараагийн удаа авсан оноог нь зэрэгцүүлж тавина.

Ярилцлага дээр яаж цоорсныг хараарай. Энэ хүн гараа кармандаа “шаачихаад” л, захиргааны хүнийг ч дуудаад л, бизнес хөгжлийн газрын хүнийг ч дуудаад л, санхүүгийн хүнийг дуудаж үүрэг өгөөд л яг хариуцаж байгаа ахлахууд нь мэдэж байгаа ч юм байхгүй, үл ойлголцол үүсгээд, нэртэйгээр нь бүх газрын ажлыг 40 хувийн цалингаар хийчих л дээ. Одоо хэдийнэ нууцын ажилтан, ахлахаас давхар хийгээд нэмэлтээ авдаг биз дээ.

Дотоод сүлжээнд нэг групп үүсгэчихээд л, компанийг базаж байдаг. Уг нь анх Гүйцэтгэх захирал бидэнд элдэв фракц үүсгэж болохгүй гээд айлгаж байсан, гэтэл дагуулж ирсэн хүн нь ийм юм үүсгэчихсэн, компанийг дотроос нь хагалаад л, ажил хийлгэхгүй хов базаад л. Өнөөдөр 6 ахлахаас 2 л үлдлээ, одоо ингээд өөрийнхөө намчдыг тавина. Ингээд л нөгөө засаг төрийн сайхан санаачлага будаа.

Би урьд нь хүний хувийн зүйлд оролцохгүй нүгэл, би шийдэх биш гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна, шүгэл үлээгч мүлээгч болох ёстой бол болъё. Одоо надад ингэж дарангуйлал тогтож байхад дуугүй байх эрх ч байхгүй. Та бүхэн дэмжинэ гэж найдаж байна” хэмээн бичжээ.

Үүнээс үзэхэд тус компани доторх хүний нөөцийн бодлого алдагдаж, гарын таван хуруунд багтах хүмүүсийн үзэмжээр уг компани “живж” байгаа юм байна. Энэ хүмүүс нь ажлаа явуулдаг бол нүдээ аниад өнгөрч болох ч ганц ажил хийгээгүй хэрнээ “Эрдэнэт үйлдвэр”, “Монросцветмет” тэргүүтэй компаниудаас авсан санхүүжилтээ баруун солгойгүй цацаж, улсын мөнгө уйлдаггүй гэгчээр “даам” гарсаар уджээ. Улсын мөнгөнд ийм хүйтэн сэтгэлээр хандаж ирсэн С.Наранцогт Сангийн яаманд байхдаа яг Монгол Улсын төлөө ажиллаж байсан уу гэдэг нь ч эргэлзээ дагуулж эхэллээ.

Үргэлжлэл бий…

Э.БОЛД

10 САНАЛ

  1. Холч ухаан, оюуны бядгүй хүмүүсийн атаархал, улс орныг аврах ирээдүйтэй зөв бодлого явуулахаар эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүсийн аргаа ядсан явуулга гэж хувьдаа харж байна, энэ хүний төр түмний төлөө гаргасан хичээл зүтгэл, үнэтэй хувь нэмрийг мэдэх нэг нь мэдэх байх оо.

  2. Нэргүй гэдэг дуракаа чаддаг юм бол нэрээ ил гаргачих.

  3. Наранцогт Гэрлээ Пүрэвсүрэн 3 ч компанийг үнэхээр самарсан. Ер нь нэг буудлын манаач, жижүүр хийж баймаар л нөхдүүд ингэж даам грах гэж. 3-уулаа шалгаруулалтгүй орсон

  4. Бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. Ийм байж яаж үр хүүхдүүддээ “үлгэр жишээ” амьдрах вэ. Ёстой хорвоо юм аа…

  5. Наранцогт захирал нь дэмжээд байхад л өөрөө ажлаа хийж чадахгүй, ажлаасаа халагдаад өөр ур чадваргүй болохоороо ингээд л хүмүүсийн муу үзээд явдаг арчангүй амьтан бололтой.

  6. энэ хандцоож чинь Сангийн яаманд байж байгаад бас хүмүүүст гай болж явдаг гараас нь юм гарахгүй, дандаа худлаа хүмүүсийн хийсэн ажлыг өөрөө хийсэн болж ярьдаг гар бсан.

  7. Ямарч мэргэжлийн чиг баримжаагүй. Наранцогт гэж нэг цүнх баригч, б.пүрэвсүрэн очсон газар бүрдээ гай болоод хөөгдөөд гардаг ховчин авгай, б. Гэрлээ хуулийг нь барихаар тэгээд дуус дуус. Сонгуулийн хэдэн цаас бэлдэх, тойрог горилоол цүнхээ бариал, гөбсөө долоогоол ордоноор л байж байдаг хүндээ. Сангийн яам, эдийн засгийн яам энэ тэрийг там шиг байлгаад арай гэж салсан чинь эрдэнэс монгол дээр хүрээд ирсэн одоо тамынтогоо.

  8. Наранцогт бол төрийн албан хаагч хор нь гарсан мэргэжлийн мэдлэгтэй удирдагч. Хуучин наймаа, хулгай, булхиа, тендер шахааг нь хаагаад шударга ажиллаад ирэхээр зорилготой орчихоод хор хутгаад араа даахгүй сошлоор гүтгэж баых шив. Нараа даргын удирдлагадиажиллаж баысан Сангийн яамыг яаж босглж байсныг бүгд мэднэ. Зарчимтай шударга шуналгүй чадвартай хүмүүс төрд улам их ажиллаад, хорчин шуналтай монгол улсыг нурааж байгаа хулгайчуудаас салаасай.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу