Нийслэлийн 2023-2024 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл хаагдлаа. Бүртгэлийн үр дүнг нэгтгэсэн байдлыг БШУЯ-наас танилцуулав.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 116337 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Үүнээс цэцэрлэгт хамруулах шаардлагатай гэсэн 111253 хүүхэд байгаа бол хамруулахгүй гэсэн 786 хүүхэд байна. Мөн уламжлалт аргаар бүртгүүлсэн 4288 хүүхэд байгаа аж.

Цэцэрлэгт хамруулах боломжгүй гэсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс ирүүлсэн шалтгааныг харвал 118 нь гэрээр харах, 19 нь хилийн чанадад байгаа гэсэн бол үлдсэн 659 нь бусад шалтгаантай гэжээ.

Сануулахад, нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж буй. Эхний үе шат нь ийнхүү хаагдсан бол хоёр дахь үе шат нь есдүгээр сарын 11-нээс эхэлнэ. Тус шатанд хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн түр оршин суугч өрхийн хүүхдүүдийг бүртгэх аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу