Цар тахал хүн төрөлхтөнд заналхийлсэн хэвээр байгаа бөгөөд хачиг зэрэг аюултай халдвар тээгчдийг хянах шаардлагатай байгаа билээ.

Орос, Болгар, Казахстаны эрдэмтдээс бүрдсэн олон улсын эрдэм шинжилгээний баг Казахстаны өмнөд хэсэгт шимэгч хорхойнууд болох Spinturnix emarginata болон S.nobleti (Spinturnix төрөл) гэсэн ховор, бага судлагдсан хоёр хачиг илрүүлжээ. Эдгээр нь тус улсаас анх удаа олдсон байна. Судалгааны үр дүнг “Ecologica Montenegrina” сэтгүүлд нийтэлжээ.

Тюмений Анагаах ухааны их сургуулийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Мария Орлова “Spinturnix emarginata болон S.nobleti-ийн нэг онцлог нь бага судлагдсан, ховор, тэжээвэр амьтад, ялангуяа сарьсан багваахайг шимэгчлэн амьдардаг, Төв Азид илүү нарийвчлан судлах шаардлагатай байна” гэж хэлсэн байна.

Түүний тэмдэглэснээр, хачиг нь халдвар тээгч тул биологичдын ажлын дараагийн үе шат зөвхөн түүнд төдийгүй тэдний “эзэн” сарьсан багваахайд байдаг халдварыг судлах явдал аж.

Эх сурвалж: POISK NEWS, KURSIV
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу