Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны долоон хоногийн статистик мэдээгээр аймдугаар сарын 11-ээс 17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,621.8 мян.тн нүүрс, оны эхнээс нийт 39,098.2 мян.тн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2 дахин өсчээ.
Харин 312 автомашин, 225 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 966.3 мян.тн зэсийн баяжмал экспортод гарсан байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 36 автомашин, 1,398 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3,384.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өсөв.
Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 9.66 тонн алт худалдан авжээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу