Арлын дэд ерөнхийлөгч Уильям Лай Прагвай руу явах замдаа АНУ-д саатсаны дараа Хятадын арми Тайванийн ойролцоо сургуулилт хийж эхэлсэн нь “ноцтой анхааруулга” болж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Тайванийн Батлан ​​хамгаалах яам “Өнгөрсөн Бямба гарагийн өглөөнөөс хойш арлын орчимд сургуулилтад оролцож буй Хятадын 42 нисэх онгоц, найман хөлөг онгоцыг илрүүлсэн” гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ цэргийн албаны мэдээллээр, 26 нисэх онгоц Тайванийн хоолойн гол шугам гэж нэрлэгддэг шугамыг давжээ. Хэдэн арван жилийн турш энэ нь хоёр талын хооронд албан бус “хаалт” болсоор ирсэн.

Хятадын Ардын чөлөөлөх армийн зүүн командлал арлын эргэн тойронд тэнгисийн болон агаарын хамтарсан эргүүл, сургуулилтыг “байлдааны бодит нөхцөлийг дуурайлган” хийж байна гэж мэдэгджээ. Тайпэй үүний хариуд усан онгоц, нисэх онгоц, хуурай газрын пуужингийн системээ илгээсэн байна.

Тайванийн эрх баригчид “Үндэсний арми нөхцөл байдлыг сайтар хянаж, тагнуулын аргыг ашиглаж байна. Бид үндэслэлгүй, өдөөн хатгасан үйлдлийг буруушааж байна” гэж анхааруулжээ.

Тайваний эх газрын хэрэг эрхлэх зөвлөл Бээжинд хандан, айлган сүрдүүлгээ зогсоож, хэлэлцээр эхлүүлэхийг шаардаж, “Тайванийн ард түмэн өөрсдийгөө хамгаалахад шийдэмгий байгаа бөгөөд хэзээ ч хүч хэрэглэх сүрдүүлэгт бууж өгөхгүй” гэжээ.

Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ “БНХАУ бол бүрэн эрхт улс бөгөөд найрсаг орнуудтай хэвийн дипломат харилцаа тогтоох хууль ёсны эрхтэй” гэж дурджээ.

АНУ ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Тайваньд үзүүлэх цэрэг, дипломат, эдийн засгийн дарамт шахалтыг зогсоож, бүтээлч яриа хэлэлцээ эхлүүлэхийг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хятад улсаас шаардаад, “АНУ ‘дасгал сургуулилт’-ыг үргэлжлүүлэн хянах болно” гэж нэмж хэлсэн байна.

Кэмп Дэвид дэх гурван талт уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид хамтарсан мэдэгдэл хийж, Хятад улсын “аюултай, түрэмгий үйлдэл”-ийг буруушаажээ.

Тайванийн албаныхан “Хятад улс Лайгийн АНУ-д хийсэн айлчлалыг шалтаг болгон ашиглаж, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдыг айлгаж, тэднийг “дайны айдас”-т хүлэх гэж байна” гэж мэдэгдсэн байна. Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву “Хятад улс арлын сонгуульд нөлөөлөхийг хүсч байгаагаа ил тод илэрхийлсэн ч Тайванийн ард түмэн шийдвэр гаргах ёстой” гэжээ.

Цэргийн сургуулилт зарлахаас өмнөхөн Хятадын Тайванийн хэрэг эрхлэх хороо Лайг “Сонгуульд ялахын тулд Тайванийн ашиг сонирхлыг худалдахаар” АНУ руу явсан” гэж мэдэгдсэн байна.

Хэдийгээр арлын засгийн газраас эрс эсэргүүцдэг ч Хятад Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж, Тайпэйг барууныхантай албан ёсны харилцаа, холбоо тогтоохыг Бээжин эсэргүүцсээр буй аж. Тайванийг АНУ дэмжиж байгаа ч тэдний хооронд албан ёсны дипломат харилцаа байхгүй. Тайванийн тусгаар тогтнолыг зөвхөн 14 муж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн дотор АНУ, Казахстан байдаггүй ажээ.

Шинжээчдийн мэдээлснээр, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа Хятадын арми арлыг чиглүүлэн пуужин харваж, эргэн тойронд нь сургуулилт зохион байгуулжээ. Дараа нь Хятад, Тайванийн харилцаа дахин хурцадсан аж.

2022 оны наймдугаар сарын 30-нд Хятадын ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийн нисэх онгоц, хөлөг онгоцууд арал руу ойртож иржээ. Тайвань 2022 оны есдүгээр сард олон удаа анхааруулсны дараа арлын дээгүүр нисч байсан Хятадын нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан аж.

Мөн оны аравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Коммунист намын XX их хурлын нээлтийн үеэр “Хятад улс Тайванийy асуудлыг шийдвэрлэхэд хүч хэрэглэх эрхээсээ хэзээ ч татгалзахгүй, харин энхийн замаар зохицуулахыг хичээх болно” гэж хэлжээ.

2023 оны нэгдүгээр сард Хятад улс Тайвань руу 57 онгоц, дөрвөн хөлөг онгоц илгээжээ. Тайвань тэр даруй мэдэгдэл гаргаж, БНХАУ-ыг арлын ойролцоо дахин сургуулилт хийж байгааг буруушаасан билээ.

Жо Байден “Хэрэв Хятад улс дайралт хийвэл АНУ-ын арми Тайванийг хамгаална” гэж  амалсан. Америкийн тагнуулынхан “Хятад улс арлыг хяналтдаа авахын тулд цэргийн сценари бэлтгэж байна” гэж үзэж буйгаа мэдэгджээ. 2023 оны тавдугаар сард Хятад улс Тайванийн тусгаар тогтнолын аливаа хэлбэрийг эрс үгүйсгэхэд бэлэн байгаагаа зарласан билээ.

Эх сурвалж: REUTERS, KURSIV
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу