Туркт газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 29605 болсон талаар тус улсын Онцгой байдлын удирдах газраас мэдээлжээ. Тэгвэл Сирид амиа алдсан хүний тоо 4574 болсон байна. Нурангин дороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудын сургуулиудын хичээлийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаасан бол бусад бүс нутаг дахь сургуулиуд хоёрдугаар сарын 20-ноос хичээллэж эхэлнэ. Зарим сургуулийн дотуур байранд газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг байрлуулж байгаа учир хичээлүүдийг нь цахимд шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу