Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн гурван жилд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмжээ.

Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан байна.

Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж буй. Нийт 1225 автобус авахаас одоогоор 415 автобус оруулж ирээд байгаа бол үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирэх юм.

Улаанбаатар хотын хүн амын тоо 2040 он гэхэд 2.6 саяд хүрэх төлөв бий. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татварын, 8.4 хувь нь татварын бус орлого аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу