“Улаанбаатар 2023” Зуны Зүүн Азийн наадмын волейболын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд 15:00 цагаас Монгол, Макаогийн эрэгтэй багийн тоглолт эхэлсэн юм.Манай улсын шигшээ баг эхний үед 25:22, хоёрдугаар үед 25:13, сүүлийн үед 26:24 ялснаар Зүүн Азийн наадмын эхний ялалтаа авлаа.
17:00 цагаас Хятад-Хонконг эмэгтэй, 20:00 цагаас Монгол-Хятад эрэгтэй гэсэн хоёр тоглолт тус тус үргэлжлэх юм. Тус тоглолтыг МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу