Дани улсын Батлан ​​хамгаалахын сайд Якоб Эллеман-Женсен “Киевт шилжүүлэх F-16 сөнөөгч онгоцуудыг Киевт зөвхөн Украины нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрнө” гэж мэдэгдэв.

Тэрбээр “Бид Украины нутаг дэвсгэрээс дайснаа шахахад ашиглах нөхцөлтэйгөөр зэвсгээ Киевт шилжүүлнэ. Өөр зорилгогүй. Мэдээж танк, сөнөөгч онгоц зэрэг байх бөгөөд тэдгээрийг Украин хүлээн авна гэсэн үг” гэж хэлснийг “Ritzau” агентлаг уламжилжээ.

Данийн Консерватив намын дарга Сорен Папе Поулсен сөнөөгч онгоцуудыг Украины нутаг дэвсгэрээс гадна ашиглах ёсгүйг онцолсон байна. Тэрбээр “Украин сөнөөгч онгоцуудыг өөрийгөө хамгаалахад ашиглах нь чухал. Энэ нь Орос руу довтлохдоо ашиглахгүй гэсэн үг юм” гэж хэлжээ.

Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен “Украин бусад орноос олон онгоц авна гэж найдаж байна. Бид F-16 онгоцуудыг тусгайлан хандивлаж буй анхны улс бөгөөд бусад улс орнууд ч үүнийг дагаж мөрдөнө гэж найдаж байна” гэж хэлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь Нидерландтай Киевт 42 ширхэг F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх тухай хэлэлцээр байгуулснаа зарласан. Дани мөн 19 ширхэг F-16 сөнөөгч онгоцыг Киевт шилжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд эхний 6 байлдааны онгоц шинэ оны өмнө Украинд ирэх аж.

Данийн Агаарын цэргийн хүчин 30 орчим сөнөөгчтэй бөгөөд өдгөө тус улс орчин үеийн F-35 онгоцууд ашиглаж буй бөгөөд Украинд шилжүүлэх сөнөөгч онгоцууд “тэтгэвэр”-тээ гарч буй аж.

Дани, Нидерланд улсууд Украины нисгэгчдийг сургахаа зарласнаас гадна дахин есөн орон туслах болсноо мэдэгджээ. Данийн вант улсын Батлан ​​хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Троэлс Лунд Поулсен өнгөрсөн долдугаар сард “Ирэх наймдугаар сард Өмнөд Жутландын Скридструп хотод бэлтгэл сургуулилт эхэлнэ” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS, ARMENPRESS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу