2023 оны наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэлсэн талаар ХХҮЕГ-аас мэдээллээ. Хуваарь ёсоор өчигдөр буюу энэ сарын 21-нээс олгох байв.

Сануулахад, 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжээс 9% буюу 110,000 гаруй хүүхэд хасагдсан. Харин өнгөрсөн долдугаар сараас эхлэн Монгол Улсын 1.2 сая гаруй хүүхэд бүрд 100,000 төгрөгийн тэтгэмж олгодог болсон билээ.

Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mnE-mongolia.mn системээр бүртгэж буй аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу