“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-нд эхэлсэн билээ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм.

Тэмцээний волейболын эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өчигдөр /2023.08.21/ явагдаж дууслаа. 

Алтан медалийн төлөөх тоглолтод БНХАУ, Монголын багууд өрсөлдсөн юм. Хятадын баг тус тоглолтод 3:0 харьцаатай хожиж тэмцээний аварга боллоо.

Тодруулбал,

  • Нэгдүгээр үе – БНХАУ 25:18 Монгол
  • Хоёрдугаар үе – БНХАУ 25:16 Монгол
  • Гуравдугаар үе – БНХАУ 25:17 Монгол гэсэн харьцаагаар тоглолт өндөрлөв.

Ингээд манай эмэгтэйчүүд мөнгөн медалийн болзол хангасан юм.

Сануулахад, Монголын эмэгтэй баг 2012 онд БУСО-д болсон Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Үүнээс хойш олон улсын тэмцээнээс медаль хүртээгүй байсан юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу