Өдгөө өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд туслах, сонирхолтой тестүүд олон болсон. Бид энэ удаа бусдыг гаднаас нь хэрхэн дүгнэж буйгаар тань таны зан чанарыг тодорхойлж, өөрийгөө өөрчлөхөд туслах тестийг хүргэж байна. Жишээлбэл, та үргэлж хөмсөг зангидаж алхаж байгаагаа ч мэдэхгүй, эргэн тойронд байгаа хүмүүс тань таныг хаалттай, ямар нэгэн зүйлд байнга сэтгэл дундуур байдаг гэж боддог байж болно.

Тестээ эхлүүлье. Та нөхцөл байдлыг төсөөлөөд үз дээ. Таныг цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байхад урд чинь дөрвөн бүсгүй явж байна гэж бодъё. Тэдний архан талд засмал зам дээр гоёмсог бугуйвч хэвтэж байна. Бүсгүйчүүдийн нэг унагасан бололтой. Ямар бүсгүй бугуйвчаа гээсэн гэж та бодож байна вэ? Тэднээс нэгийг сонгоод, түүн рүү залгаад, бусад хүмүүс таныг хэрхэн боддог талаар сонирхоорой.

Эхний бүсгүй

Тэр эргэж хараад чам руу инээмсэглэнэ. Бүсгүй танд бугуйвч өөрийнх нь биш гэдгийг хэлээд, хамгийн ойр байрлах кафе руу зугаалж, кофе уухыг санал болгоно.

Та эхний минутаас л хүнд итгэмтгий хүмүүсийн ангилалд багтаж байна гэсэн үг. Таны эргэн тойронд байгаа хүмүүс аюулгүй байгаагаа мэдэрдэг. Магадгүй энэ нь таны царайны өвөрмөц байдал, эсвэл хэн ч таны дулаахан харцыг хараад дургүйлхэж чадахгүйтэй холбоотой. Хүн бүрт таныг эртнээс таньдаг мэт сэтгэгдэл төрдөг.

Хоёр дахь бүсгүй

Тэр чам руу анхааралтай хараад, бугуйвч үнэхээр өөрийнх нь болохыг хэлнэ. Та түүний талархаж буйг анзаарна.

Та бусдад тийм ч найрсаг, анхны сэтгэгдэл төрүүлэхүйц байж чадахгүй байж мэднэ. Таныг яг ийм хүн гэдгийг үнэхээр мэддэг олон эртний танил бий. Та бага зэрэг ууртай, түрэмгий мэт санагдаж болох ч таныг үнэхээр айлгадаг зүйл бол өөрийн тав тухтай ертөнцийг хэн нэгэн “бусниулах” вий гэх айдас.

Гурав дахь бүсгүй

Та түүнд юу ч хэлэх хэрэггүй. Учир нь тэр өөрөө танд хандах болно. Чамайг харангуутаа тэр таниас тортой зүйлээ авч явахад туслахыг хүснэ.

Та маш сайхан сэтгэлтэй хүн юм. Хүн болгонд таалагддаг, хэт найрсаг, нээлттэй байж чаддаг. Гэхдээ найзуудтайгаа болгоомжтой харьцаж, бусдад хэт их энерги зарцуулахгүй байхыг хүсдэг. Тийм ээ, өөртөө ямар нэгэн зүйл үлдээх л хэрэгтэй.

Дөрөв дэх бүсгүй

Бүсгүй үл мэдэгдэм инээмсэглээд, нүд ирмэх зуур хаа нэгтээ яваад өгнө. Та хэдийгээр түүнийг тогтож хараагүй ч та хоёр хоёул бие биенээ хаа нэгтээ харсанаа санана.

Та танилуудынхаа дунд хүний ​​сэтгэлийг хамгийн сайн ойлгодог хүн гэдгээрээ алдартай. Та өөрийгөө танихгүй газар амархан таниулж, хэнийг ч ойлгож харьцаж чадна. Ийм тодорхой байдал нь амьдралын асар их туршлага, сэтгэл судлалын олон ном уншсантай холбоотой байж болно. Үргэлжлүүлээд байгаарай.

Эх сурвалж: MIXNEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу