Дорноговь аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт хүчтэй шороон шуурга шуурчээ. Тодруулбал, тус аймгийн Сайншанд сумын хоёр, зургаа, наймдугаар багт, Сайхандулаан сумын нэгдүгээр багт энэ сарын 20-ны 22:50 цагийн орчимд 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурчээ.

Улмаар гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллүүд өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Шуурганы улмаас

    • Сайншанд суманд 18,
    • Сайхандулаан суманд 8, нийт 24 өрхийн 24 гэр нурж эвдэрсэн аж.

Мөн Сайншанд суманд 9 хүлэмж, 2 байшингийн дээврийн төмөр хууларч, 1 автомашин, 1 байшингийн цонх хагарчээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу