асгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэхийг парламентаар хэлэлцэхийг дэмжээд байгаа билээ. Харин олон нийтийн дунд уг хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг бүх төрлийн орлогоос авах заалт тусгасан гэх ойлголт, мэдээлэл түгж, бухимдуулаад байгаа юм.  

Тэгвэл дээрх асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өнөөдөр /2023.02.13/ тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ удаагийн хуулийн төсөл нь иргэдэд болон даатгуулагчдад маш ашигтай гэдгийг хэлэх ёстой. Энэ хуулийн төсөл дээр иргэд, ажил олгогчдын хүсэж байсан бүх зохицуулалт орсон. Иргэдийн бүх орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн ойлголт байхгүй. Дэлхий дахинд тийм жишиг ч байхгүй. Манай хуульд ч байхгүй. Тийм үзэл санаа огт байхгүй гэдгийг хэлье. Харин нийгмийн даатгалын тогтолцоо, системийн өөрчлөлтийг оруулах бодлогуудыг оруулж өгсөн. Одоогийн хэрэгжиж байгаа зарим зүйлийг огт хөндөөгүй. Тухайлбал, иргэдийн орлого, шимтгэлтэй холбоотой заалтыг огт хөндөөгүй. Одоо хэрэгжиж хэрэгжиж байгаа хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос л авч байгаа. Яг л үүгээрээ байгаа, тиймээс бүх төрлийн орлогоос авна гэдэг нь андуурал юм” гэх тайлбарыг өглөө. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу