Өнөөдөр (2023.08.22) Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 3 дахь өдрийн уралдаанууд явагдаж байна. Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартанан замд явагдаж буй тус тэмцээн маргааш (2023.08.23) өндөрлөх юм.
Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний финалын шатны өрсөлдөөн өнөөдөр болж, Монголын шигшээ багийн тамирчин Сүхболдын Цэрэнжамц хүрэл медаль хүртлээ. Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөлд манай улсын авч байгаа анхны медаль энэ байсан юм.
Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин алтан медаль, БНСУ-ын тамирчин мөнгөн медаль хүртжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу