Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.08.21/ хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахын тулд их, дээд сургуулиудыг дэд төвүүд буюу хотын зах руу нүүлгэх талаар хэлсэн билээ. 

Тодруулбал, ШУТИС-ийг Шар хад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу гэх мэтээр нүүлгэн шилжүүлэх талаар мэдээлсэн. Үүнд зарим иргэн шүүмжэлтэй хандаж, их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэсэн ч түгжрэл буурахгүй хэмээж буй. 

Хотын дарга Д.Сумъяабазар энэ талаар дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Их, дээд сургуулийг дэд төвүүд рүү нүүлгэхэд үр дүн гарахгүй гэж эргэлзэх хүмүүс байна. Үр дүн гарна.

Их, дээд сургууль руу явах зорилготой 57,7 мянган машин өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа гарсан. Энэ зорчилт хотын зах руу чиглэнэ гэсэн үг. Гэхдээ дан ганц энэ зохицуулалтаар түгжрэлийг бүрэн шийднэ гэсэн үг биш. Түгжрэлийн эсрэг хэрэгжүүлэх цогц арга хэмжээний зөвхөн нэг нь энэ юм” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Их дээд сургуулийн оюутнуудаас сургуулийн хүүхдүүд бүр их түгжирэл үүсгэж байгаа шүү Хотын захын суурьшилын бүсээс хотын төв рүү хүүхдээ зөөдөг байгаа Иймд шинээр баригдаж байгаа хотхон хороололуудад улсын Сургууль цэцэрлэг барьж байгуулах н хамгийн нэн түрүүнд тавигдах хэрэгтэй байна Яахаараа дандаа дөт зам байсаар байхад зардал их тойруу замыг сонгодог бн аа бас л мөнгө идэх угаах зам н юм уу

  2. Хуцаж байх шив хий мэдэмхиирээд 57.7 тоо гаргаад бдаг….

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу