Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долдугаар сард БНХАУ руу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт айлчлаад ирсэн. Энэхүү айлчлалын үр дүнгээр зам тээврийн салбар ямар төсөл, бүтээн байгуулалт хэрэгжүүлэхээр болсон тухай “Өдрийн сонин”-д дараах тодруулгыг өгчээ. 
Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт:
  • Дархан хотоос Алтанбулаг боомт хүртэлх 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 640 км авто замын төслүүд, Улаанбаатар хотын шинэ тойрог замын хэсэг болох 35 км Туулын авто зам болон 800 у/м гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч нарт санал болголоо.
  • Мөн Улаанбаатар-“Шинэ Хархорум” чиглэлийн 362 км авто замын төсөл, төмөр замын зүүн болон төв коридорыг холбох Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл,
  • Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км хурдны төмөр замын төсөл. Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Чойбалсан, Ховд, Бичигт, Сайншанд гэсэн байршлуудад хуурай боомт, логистикийн төв байгуулах төслүүдийг танилцууллаа.
  • БНХАУ-ын Тяньжин хотын Дунзьян боомт дахь 10 га газарт Монгол-Хятадын хамтарсан “Тээвэр логистикийн төв” байгуулах төсөл. монголд цахилгаан автомашин, түүний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхлэх, цахилгаан автомашинд зориулсан цэнэглэх станц байгуулах, зорчигч тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус нэвтрүүлэх, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Дорнод аймгуудын нисэх буудлуудын хөөрөх зурвасыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулж олон улсын статустай болгох төслийг танилцуулсан.

Энэ бүхний үр дүнд урд хөршийн хөрөнгө оруулагч нар зарим төсөл дээр манай улстай хамтрахаар түрүүчээсээ идэвхтэй хандаж эхлээд байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу