“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ болон Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийж байгаа талаар өнөөдөр /2023.08.22/ мэдээллээ.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалт хийж, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна.

Энэ сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийнэ.

Захирамжид,

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.

Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай болж байсан. Түгжрэл дунджаар 38 хувиар буурч байсан. Иймээс энэ арга хэмжээг дахин авч байна” гэлээ.

Шууд дамжуулалт үзэх:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу