Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчирлаа.

Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдсөхөд Монголын 16 мэргэн бууч оролцжээ. О.Есүгэн өмнө нь “Токио-2020” олимпод мөн цэц сорьж байсан юм.

Манай улсын тамирчдын оролцох олимпын эрхийн дасгалууд дууссан. Харин аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болох аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу