Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар дараах тодруулгыг өглөө.

-Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байна. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн. Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 цэг, явуулын 12 цэгээр  аравдугаар сарын 1-ний дотор суурилуулна гэв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд нэмж 107 тээврийн хэрэгсэл ирсэн. Есдүгээр сарын 5 гэхэд нэмж 100 ирнэ” гэж хэлж байлаа. Мөн сургуулийн хүүхдийн автобустай холбоотой бэлтгэл ажлыг хангажээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу