Улаанбаатар төмөр зам ХНН энэ сарын эхний байдлаар тээврийн төлөвлөгөөгөө даван биелсүүлсэн байна. Тодруулбал, Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 11-12-ны шөнийн ээлжинд гарахдаа ганцхан шөнийн дотор 383 вагон ачаа ачиж түүхэн амжилт тогтоожээ.
Ачилтын төлөвлөгөө нормоо ийнхүү давуулан биелүүлэх нь тээврийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж, вагон эргэлт сайжирч, тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Замын –Үүд боомтын төмөр замаар нэвтрүүлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ өсөж, боомтын сэргэлт бодитоор хэрэгжиж байгаагийн илрэл юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу