Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг наймдугаар сарын 21-нд Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэхээр шийдвэрлэсэн. Гэвч 21-нд Драгон төвд гал гарч, нүүлгэн шилжүүлэх ажил нь хойшлогдоод байсан юм. 

Улмаар маргааш буюу наймдугаар сарын 24-нд нүүлгэхээр болжээ. Тээвэрлэлтийн үйлчилгээг наймдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн шинэ авто буудлаас явуулах аж.

Шинээр байрлах байршил нь одоогийн Драгон автовокзалын авто буудлын үйлчилгээний талбайгаас 1.2 дахин, үйлчилгээний автобусны талбайгаас 1,5 дахин, хүлээлгийн танхим нь 2.7 дахин том хэмжээтэй ажээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу