Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажилласан талаараа албан мэдээлэл байршуулсан байна.

Уг мэдээллийг үзвэл “Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” хэмээн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь лайвчин Д.Мөнх-Эрдэнэ юм байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу