2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах түр арга хэмжээг хотын дарга баталсан. Тодруулбал, энэ сарын 26-наас есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

May be an image of blueprint, map, aircraft and text

Энэхүү “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын А/940 дүгээр захирамжийн хүрээнд:

Тэгш тоо (0, 2, 4, 6, 8)- оор төгссөн автомашиныг 08 дугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд;
Сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн автомашиныг 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12,14-ний өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. 
Иргэд уг асуудлын талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлсэн. Нийслэлийн 16 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа явагдаж, томоохон зах худалдааны төвүүд ч мөн хичээлийн хэрэгслийн худалдаагаар дүүрээд байна. Тэдний зарим нь дугаарын хязгаарлалтад орохоос өмнө амжуулж авъя гээд хэр нь дээ л олон ажил амжуулах бодолтой байгаа аж.
Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор явуулах нь зөв үү?
Иргэн Б: Хоёр талтай асуудал гэж бодож байна. Нэг талдаа түгжрэл тодорхой хугацаанд багасна. Нөгөө талдаа хүний эрх яригдах байх. Замын хөдөлгөөнд оролцох болон тодорхой маршрутаар явах нь хүний эрх шүү дээ. Гэхдээ энэ бол түр хугацааны л асуудал. Цаашид яах вэ гэдгээ нэг их сайн тодорхойлж чадахгүй байх шиг санагдаж байна.
Иргэн О: Тэр хугацаандаа бол түгжрэл буурах л байх. Захирамжийн хугацаанд боломжоороо машинаа орхиод, хөдөлгөөнд оролцоно гэж бодож байна. Автобусаар явах үедээ яваад байж болно. Тэгж байж л хөдөлгөөн саарах байх.
Иргэн А: Чадахаараа л машинаа орхиод оролцоно. Явах үедээ ч явна. Иргэд ч энэ арга хэмжээг мөрдөж байж, ид ачааллын үеийг туулах байх. Түр хугацааны зөв шийдэл гэж бодож байна.
Иргэн Т: Шийдэл бол биш. Гэхдээ хэсэг хугацаанд бууруулж магадгүй. Иргэд хэр ухамсартай оролцохоос хамаарах зүйл байх. Би хувьдаа машинаа орхиод, хөдөлгөөнд оролцоно. Харин тэрнээс өмнө хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх шаардлага байна. Нэг хэсэг нь бухимдаж хүлээж авах байх. Тодорхой хэмжээнд хөдөлгөөнөө хязгаарлуулна гэдэг муухан санагдах нь мэдээж шүү дээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу