Засгийн газрын өнөөдөр /2023.08.23/-ийн хуралдаанаар хэлэлцээд, Боловсролын үндэсний зөвлөл байгуулахаар болжээ. Уг зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж ажиллах аж.

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа. Боловсролын Ерөнхий хуульд заасан чиг үүргийн дагуу энэхүү зөвлөл байгуулагдаж байгаа юм.

Сурах бичгийн агуулга, түүнд шинэчлэл хийх шаардлагатай зэрэг шүүмжлэлүүд их байдаг. Тиймээс энэ зөвлөл сурах бичгийн шинэчлэл хийнэ, ерөнхий, мэргэжлийн, дээд боловсролд хөндөгдөж байгаа асуудлуудыг шийддэг байна. Үндэсний зөвлөлд эцэг эхчүүд, сурагчид, мэргэжлийн холбоод, ТББ, МҮХАҮТ зэрэг төлөөллүүд орно” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу