Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтийг Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  тавьсан билээ.

Энэ оны тавдугаар сард эхлүүлсэн баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөгөөний дагуу энэ оны  IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, уг төмөр зам ашиглалтад орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болох юм байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу