Энэ оны есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын явах чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ.

Төрийн тусгай хамгаалалтын газраас “Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсч байна” гэж мэдээлэв. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу