“Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн 4 өдрийн турш Налайх дүүрэгт болж өндөрлөлөө. Өнөөдөр хамгийн сүүлийн төрөл болох эмэгтэй 3км, эрэгтэй 5км-ийн кросс каунтри гүйлтийн тэмцээн болж медальтнуудаа тодруулсан юм. Монгол Улсын тамирчид 3000м, бөөрөнцөг түлхэлт, 4:400метр буухиа гүйлт, эмэгтэй 1500 м, эмэгтэй 3 км кросс каунтри гүйлт, эрэгтэй 5км кросс каунтри гүйлтийн төрлүүдээс 3 мөнгө, 6 хүрэл медальтайгаар Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээнийг өндөрлүүлж байна. 
Энэ удаагийн тэмцээнд шүүлтийн хувьд “Фото финиш” тоног төхөөрөмж ашигласнаараа онцлогтой аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу