Ардчилсан намын гишүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр (2023.08.24) мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь дараах мэдэгдлийг танилцуулсан юм.

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэлээн хэл амтай байсан үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө шат шатандаа хичээж ажиллалаа. АН-ын дарга Л.Гантөмөр  долдугаар сарын 27-нд ҮБХ-г хуралдуулах хүсэлт гаргасан. 

Мөн Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэх асуудлыг тодорхойлж хүргүүлсэн. Хаврын чуулган завсарласны дараа хуралдах гэсэн боловч зуны саруудын баяр наадам зэрэг нь ирцэд нөлөөлөх байсан учраас хойшлуулсан. Улмаар наймдугаар сарын 28-нд Төрийн ордны их танхимд хуралдахаар шийдвэрлээд байна” гэлээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу