Япон улс “Фукушима-1” атомын цахилгаан станц (АЦС)-ын эхний ээлжийн усыг далай руу өнөөдөр (2023.08.24) асгасан талаар тус улсын эрчим хүчний “Tokyo Electric Power” компани мэдэгджээ. Орон нутгийн иргэд өнөөдөр өглөө тус команийн гадна цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Өмнөд Солонгосын Сөүл хотын Үндэсний ассамблейн байрны өмнө энэ өдөр үүнтэй ижил төстэй жагсаал болсон талаар “Россия 24” телевиз мэдээлжээ. Тэд Японы засгийн газар Фүкүшимагийн атомын цахилгаан станцын усыг Номхон далай руу асгах шийдвэр гаргасантай холбогдуулан эрх баригчдаас арга хэмжээ авахыг шаардаж буй юм байна.

Хятад улс Японы засгийн газар “Фукушима 1” атомын цахилгаан станцаас цацраг идэвхт бодис агуулсан усыг Номхон далайд асгаж эхэлсний дараа Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг даруй хориглож байгаагаа зарласан талаар “Japan Today” мэдээлэв.

Хятадын гаалийн ажилтан “Хятад улс Японы хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолдог тул цацраг идэвхт бодисоор бохирдох эрсдэлтэй нүүр тулж, маш их санаа зовж байна” гэж мэдэгджээ.

Хятад улс Пүрэв гарагт төлөвлөгөөг Японы цацраг идэвхт бодисоор бохирдсон усаа далай руу асгах төлөвлөгөөг эрс эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлж, Японы засгийн газар ус асгах нь хууль ёсны үйлдэл гэдгийг нотлоогүй гэж мэдэгдэв.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида өмнө нь Засгийн газрын хуралдаан дээрээ “Фукушима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт тоосонцроос цэвэршүүлсэн усыг наймдугаар сарын 24-нөөс эхлэн далайд асгана. Цаг агаар, далайн нөхцөл байдлын хувьд ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй, усаа гадагшлуулахаар шийдсэн” гэж хэлжээ.

Тэрбээр тус шийдвэр гаргахаас өмнө холбогдох бүх байгууллага, яамд болон “Tokyo Electric Power” компанийн оператор усыг аюулгүйгээр гадагшлуулахад бэлэн байгааг Японы эрх баригчид баталгаажуулсныг онцолсон билээ.

Кишида “Фукушима-1” АЦС-ын цэвэршүүлсэн усыг аюулгүйгээр гадагшлуулахад “хэдэн арван жил зарцуулсан ч”  бүх хариуцлагыг Японы засгийн газар бүрэн хүлээнэ  гэж  амалсан байна.

Японы засгийн газрын тэргүүн тухайн нөхцөл байдлын талаарх Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ын тайланг дурдаад, цэвэршүүлсэн усыг гадагшлуулах талаар худал мэдээлэл түгээхтэй тэмцэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийхээ онцолж байв.

ОУАЭХА-аас долдугаар сарын 4-нд нийтэлсэн тайланд Фукушима АЦС-ын цэвэршүүлсэн усыг далайд асгах төлөвлөгөө олон улсын стандартад нийцэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Хятадын Гадаад харилцааны яам “Японы цацраг идэвхт усыг далай руу асгах төлөвлөгөөтэй холбогдуулан БНХАУ, ОХУ техникийн асуудлын жагсаалтыг Япон руу илгээсэн” гэж мэдээлжээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид цацраг идэвхт усыг далай руу асгах төлөвлөгөөг удаан хугацаанд эрс эсэргүүцсээр ирсэн ОУАЭА-ийн тайлан нийтлэгдсэний дараа байр сууриа өөрчилсөн байна.

“Фукушима-1” АЦС-ын усыг асгах ажил төлөвлөгөөний дагуу хийгдвэл үйл ажиллагаа  стандартын дагуу явагдана гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ нөхцөл байдлыг сайтар хянахаа амалж байв.

Эх сурвалж: JAPAN TODAY, REUTERS, NHK
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу