Хан-Уул дүүрэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, эд ангид нь хавчуулагдаж амиа алджээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн эд ангид нь хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 25-ны өдрийн 02:45 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ.

Х.Түшиг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу