Хаврын чуулганаар Багц хуулийг баталсантай холбогдуулан өнөөдөр (2023.08.25) “UG arena” цогцолборт “Боловсролын шинэ сэргэлт” чуулган болж байна. Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар оролцож буй. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жилээс 2030 он хүртэл багш мэргэжлийг эзэмших оюутны сургалтын төлбөрийг Засгийн газар 100 хувь хариуцах талаар хэлжээ. Мөн багш мэргэжлээрээ дотоодод магистрт сурах бол сургалтын төлбөрийг бүрэн хариуцах аж. 

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд багшийнхаа нэр хүндийг өргөхийн төлөө төр засаг зүтгэсэн үү гэвэл зүтгэсэн. Гэхдээ бид эдийн засгийн, дэлхий нийтийн гээд олон хямралтай нүүр тулсан учир багш нарынхаа нурууг тэнийтэл тусламж, дэмжлэг үзүүлж чадаагүй. Багшийн хөгжлөөс улсын хөгжил шалтгаалдаг. Хүний хөгжлөөс улсын хөгжил шалтгаалдаг. Тиймээс бид багшаа дэмжих ёстой.

Багш нийгэмд хамгийн өндөр үнэлэмжтэй ажлын байр байх ёстой. Нийгмийн баталгааг нь хамгийн сайн хангаж байж боловсролын сэргэлт, чанарын тухай ярих ёстой. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гүн талархал илэрхийлье. Өнөөдрөөс эхэлж багш мэргэжил эзэмших гэж байгаа хүүхэд бүрийн сургалтын төлбөрийг төр 100 хувь даахаар боллоо” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу