Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ болон шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар танилцууллаа. Танилцуулгаас анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1091 хэргээр буюу 21.8 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 345 хэргээр буюу 27.5 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 79 хэргээр буюу 10.7 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 286 хэргээр буюу 36.3 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу