БНХАУ-ын прокурорын байгууллагаас 2022 оны эхний 11 сарын байдлаар 1704 хүний оролцоотой 1208 гаруй авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж, илрүүлснийг Хятадын Ардын дээд прокурорын газраас мэдээлэв.

Дээд прокурорын газрын холбогдох албан тушаалтны хэлснээр авлигын зөрчил нь авлига авах гэмт хэрэгт чухал хөшүүрэг болж, хууль бус хандлага үргэлжилсээр байгаа тул үр дүнтэй таслан зогсооход хүндрэлтэй байдаг. Иймээс авлигын гэмт хэргийг хатуу шийтгэхийн тулд прокурорын байгууллага олон удаа авлига авсан, онц их хэмжээний хээл хахууль авсан, байгууллагын боловсон хүчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, боловсрол, эм эмнэлгийн зэрэг гол салбарын авлигад идэгдсэн намын гишүүд, боловсон хүчний гэмт хэргийг хатуу шийтгэхийг онцолсон байна.

2022 онд, улсын хэмжээний бүх шатны прокурорын байгууллага санхүүгийн салбар дахь авилгын эсрэг тусгай ажиллагаанд идэвхитэй оролцсон гэж мэдээнд дурджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу